Jury

Гуравдугаар бүлэг. Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, бүртгүүлэх, хадгалах, хязгаарлах

Галт зэвсгийн тухай хууль 13 дугаар зүйл. Галт зэвсгийн гэрчилгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-08-07
Мөрдөж эхэлсэн
2015-08-07
Эх сурвалжаас татсан
2026-10-04

13.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсгийн гэрчилгээ олгоно.

13.2.Галт зэвсгийн гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:

13.2.1.өмчлөгч иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн тухайд оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, оршин байгаа газрын хаяг;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.2.галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаар;

13.2.3.галт зэвсэг өмчлөх зориулалт;

13.2.4.галт зэвсгийн гол төмрийн голчийн хэмжээ;

13.2.5.галт зэвсгийн сумны төрөл, зориулалт.

13.3.Иргэнд олгох галт зэвсгийн гэрчилгээнд түүний цээж зургийг нааж, тэмдэг дарж, хамтран эзэмших этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тусгана.

13.4.Галт зэвсгийг хамтран эзэмших этгээд нь энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан байна.

13.5.Галт зэвсгийн гэрчилгээний загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Галт зэвсгийн гэрчилгээний загвар, гэрчилгээ олгох журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.