Jury

Гуравдугаар бүлэг. Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, бүртгүүлэх, хадгалах, хязгаарлах

Галт зэвсгийн тухай хууль 11 дүгээр зүйл. Галт зэвсэг ашиглах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-08-07
Мөрдөж эхэлсэн
2015-08-07
Эх сурвалжаас татсан
2026-10-04

11.1.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие, эд хөрөнгийг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно.

11.2.Нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгаж болно.

11.3.Нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 11.2-т заасны дагуу шийдвэр гаргаж, ажиллах журмыг цагдаагийн байгууллагатай хамтран батална.

11.4.Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгээ энэ хуулийн 9.1-д заасан шаардлага хангасан иргэнд түр хугацаагаар ашиглуулж болно.

11.5.Хот, суурин газарт аюулгүй байдал хангасан буудлага үйлдэх байгууламж /тир/-д спорт-сургалтын буудлага хийж болно.

11.6.Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

11.7.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд зориулалтын буудлага үйлдэх байгууламж /тир/-тай байна.

11.8.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллага олгоно.

11.9.Спорт-сургалтын зориулалтаар ашиглах болон энэ хуулийн 16.6-д заасан төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавих шаардлагыг спортын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Жагсаалт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Засаг дарга, цагдаагийн газрын даргын хамтарсан захирамж, тушаал

    ЗаалтЭх бичвэр

  4. Цагдаагийн газрын даргын хамтарсан захирамж, тушаал

    ЗаалтЭх бичвэр

  5. Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 10Хураах
  1. Буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Баянхонгор аймгийн засаг дарга, цагдаагийн газрын даргын хамтарсан "Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах журам батлах тухай" захирамж, тушаал

    ЗаалтЭх бичвэр

  3. Буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.