Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Галт зэвсгийн тухай хууль

Галт зэвсгийн тухай хууль нь 2015-08-07-нд батлагдсан, 26 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-01-06.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-08-07
Мөрдөж эхэлсэн
2015-08-07
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-04
Албан ёсны нэр
ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ

Агуулга

26 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл. Галт зэвсгийн тухай хууль тогтоомж

2.1.Галт зэвсгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."галт зэвсэг" гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг;

3.1.2."сум" гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг;

3.1.3."байлдааны зориулалттай галт зэвсэг" гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг;

3.1.4."галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл" гэж галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай болон ан агнах, спорт-сургалт, үзмэр, цуглуулгын зориулалттай хэрэгслийг;

3.1.5."буудлага үйлдэх байгууламж /тир/" гэж галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр спорт-сургалтын дадлага хийх болон энэ хуульд зааснаар ашиглах зориулалтаар тоноглож зассан орчныг;

3.1.6."хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг" гэж цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авлигатай тэмцэх байгууллага, эсхүл тагнуулын байгууллагын мөрдөн шалгах, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчийн эзэмшиж байгаа галт зэвсгийг;

/Энэ заалтад 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

3.1.7."үйлдвэрийн хийцийг өөрчлөх" гэж галт зэвсгийн гол төмөр, замаг, их бие буюу хайрцаг ангийг өөрчилснийг;

3.1.8."сумны зүрхэвч" гэж хуяг нэвтлэх чанарыг сайжруулахын тулд тусгай хайлшаар хийж сумны дотор байрлуулсан хэсгийг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.