Jury

Дөрөвдүгээр бүлэг. Галт зэвсэг, сумыг худалдах, худалдаж авах, өвлөх, бэлэглэх

Галт зэвсгийн тухай хууль 18 дугаар зүйл. Галт зэвсэг худалдах, өвлөх, бэлэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-08-07
Мөрдөж эхэлсэн
2015-08-07
Эх сурвалжаас татсан
2026-10-04

18.1.Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд худалдаж болно.

18.2.Галт зэвсгийг худалдан авсан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 12.1, 12.3-т заасны дагуу бүртгүүлнэ.

18.3.Иргэн, хуулийн этгээд галт зэвсгийг худалдсан талаар тухайн галт зэвсгийг бүртгэлд авсан цагдаагийн байгууллагад ажлын арван өдрийн дотор мэдэгдэж, тэмдэглэл хийлгэн бүртгэлээс хасуулна.

18.4.Галт зэвсэг өвлүүлэх, бэлэглэх тохиолдолд энэ хуулийн 12.8, 18.1-д заасан журмыг баримтална.

18.5.Иргэн, хуулийн этгээд өөрийн сайн дураар галт зэвсэг, сумыг цагдаагийн байгууллагад шилжүүлж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.