Jury

II хэсэг. Захиргааны шийдвэр. Дөрөвдүгээр бүлэг. Захиргааны акт

Захиргааны ерөнхий хууль 43 дугаар зүйл. Захиргааны актыг мэдэгдэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.

43.2.Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.

43.3.Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.

43.4.Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.

43.5.Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно.

43.6.Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно.

43.7.Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.

Тайлбар: Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно.

43.8.Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Татварын ерөнхий хууль

    Заалт42.8

  3. Малын тоо толгойд албан татвар ногдуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Бэлчээр ашиглалтын журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ-д 2022 оны 12 дугаарт нийтлэгдсэн/.

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 20Хураах
  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Усны хамгаалалтын бүс тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Худалдаа үйлчилгээний төвүүд болон захын ажиллах цагийн хуваарь, амрах өдрийг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  9. Баянтал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  10. Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Худалдаа, үйлчилгээний газруудад авах арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  12. "Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  13. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  14. Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.