Jury

II хэсэг. Захиргааны шийдвэр. Дөрөвдүгээр бүлэг. Захиргааны акт

Захиргааны ерөнхий хууль 39 дүгээр зүйл. Захиргааны актын агуулга ба хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

39.1.Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.

39.2.Захиргааны актыг энэ хуулийн 37.1-д заасан хэлбэрээс гадна цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж болно.

39.3.Цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гарсан захиргааны акт нь энэ хуулийн 40.2-т заасан шаардлагаас гадна Цахим гарын үсгийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Тайлбар: Энэ хуульд заасан “гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг ойлгоно.
/Энэ тайлбарыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.