Jury

Гуравдугаар бүлэг. Сонсголд оролцогч этгээд, тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүрэг

Нийтийн сонсголын тухай хууль 16 дугаар зүйл. Сонсгол зохион байгуулагч, түүний эдлэх эрх, хүлээх үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголыг тухайн асуудлыг эрхэлсэн Байнгын, дэд, түр хороо, нутгийн өөрөө удирдах байгууллагаас зохион байгуулах сонсголыг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засгийн газраас зохион байгуулах сонсголыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцан явуулах бөгөөд бусад байгууллагаас зохион байгуулах сонсголыг Тамгын газар, түүнтэй адилтгах нэгж зохион байгуулна.
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Сонсгол зохион байгуулагч сонсголын бэлтгэл ажлыг бүрэн хангах, сонсголыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.