Jury

Гуравдугаар бүлэг. Сонсголд оролцогч этгээд, тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүрэг

Нийтийн сонсголын тухай хууль 15 дугаар зүйл. Сонсголд оролцогчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.1.Сонсголд оролцогч дараах эрх эдэлнэ:
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.1.1.энэ хууль болон холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу асуултад хариулах, тайлбар, санал хэлэх;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.1.2.сонсголын тэмдэглэл, гарсан шийдвэртэй танилцах, өөрийн хэлсэн санал, тайлбарыг хянах;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.1.3.сонсгол зохион байгуулагч болон даргалагчаас тэнцвэртэй, хүндэтгэлтэй хандахыг шаардах;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.1.4.холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрх эдлэх.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.2.Сонсголд оролцогч дараах үүрэг хүлээнэ:
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.2.1.сонсгол зохион байгуулагчийн дуудсанаар сонсголд хүрэлцэн ирэх;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.2.2.сонсголын дэг сахих;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.2.3.сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.2.4.сонсголд үнэн зөв мэдүүлэх, бодитой дүгнэлт өгөх;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.2.5.холбогдох бусад хууль тогтоомжид заасан үүрэг хүлээх.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.3.Сонсголд оролцогч нь сонсголын явцад бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, яриаг нь таслах, сонсгол даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.4.Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах зорилгоор сонсголыг дохионы хэлмэрчтэй явуулна.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.5.Сонсгол зохион байгуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонсголд оролцох, ажиглах боломжийг хангана.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт51⁵.3

  3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт120.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.