Jury

Дөрөвдүгээр бүлэг. Сонсголын нийтлэг журам

Нийтийн сонсголын тухай хууль 19 дүгээр зүйл. Сонсголын тэмдэглэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Сонсголын тэмдэглэлд сонсголыг зохион байгуулсан огноо, байрлал, эхэлсэн дууссан цаг, сонсгол даргалагч, оролцогчдын овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, сонсголын ирц болон оролцогчид эрх, үүргийг тайлбарласан байдал, оролцогчийн тайлбар, баримтыг шинжилсэн талаар бичнэ.

19.2.Сонсгол дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд сонсгол даргалагч гарын үсэг зурна.

19.3.Хаалттай зохион байгуулснаас бусад сонсголын тэмдэглэл нээлттэй байх бөгөөд уг тэмдэглэлийг тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсанд байрлуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.