Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь 2015-07-02-нд батлагдсан, 17 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 8 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-01-06.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Агуулга

17 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Хүүхэд харах үйлчилгээний удирдлага

1 зүйл
  1. 10 дугаар зүйлТөрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

Тавдугаар бүлэг Хүүхэд харах үйлчилгээнд оролцогчдын эрх

2 зүйл
  1. 11 дүгээр зүйлЭцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг
  2. 12 дугаар зүйлХүүхэд харагчийн эрх, үүрэг

Зургаадугаар бүлэг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох

2 зүйл
  1. 13 дугаар зүйлХүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
  2. 14 дүгээр зүйлЗөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

Долоодугаар бүлэг Хүүхэд харах үйлчилгээний хяналт

1 зүйл
  1. 15 дугаар зүйлХүүхэд харах үйлчилгээнд тавих хяналт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж

2.1.Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Боловсролын тухай, Ариун цэврийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хүүхэд харах үйлчилгээ" гэж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг;

3.1.2."хүүхэд харагч" гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэнийг;

3.1.3."хүүхэд харах суурин үйлчилгээ" гэж хүүхэд харагч энэ хуулийн 6.1-д заасан орчинд гэрээт үйлчилгээ эрхлэхийг;

3.1.4."хүүхэд харах явуулын үйлчилгээ" гэж хот, суурин газраас бусад газарт хүүхэд харагч энэ хуулийн 6.1-д заасан орчинд очиж, тодорхой хугацаанд гэрээт үйлчилгээ үзүүлэхийг;

3.1.5."хүүхэд харах үйлчилгээний байр" гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан, хүүхдийн амьдрах хэвийн нөхцөлийг хангасан бүх төрлийн орон сууц, байшин барилга, өрөө, танхимыг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.