Jury

Тавдугаар бүлэг. Хүүхэд харах үйлчилгээнд оролцогчдын эрх

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 11 дүгээр зүйл. Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Эцэг, эх, асран хамгаалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

11.1.1.эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан эсэхэд хяналт тавих;

11.1.2.хүүхэд харагч нь эрх бүхий байгууллагаас гэрчилгээ авсан эсэхэд хяналт тавих;

11.1.3.хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байх нөхцөлийг хангасан эсэхэд байнгын хяналт тавих;

11.1.4.хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдал, үйлчилгээний чанарт байнгын хяналт тавих;

11.1.5.харилцан зөвшилцсөн төлбөрийг төлөх;

11.1.6.хүүхдэд шаардлагатай ариун цэврийн болон бусад хэрэглэлийг хариуцах;

11.1.7.үйлчилгээтэй холбогдсон аливаа санал, гомдлыг эрх бүхий байгууллагад гаргах;

11.1.8.хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, товлосон хугацаанд дархлаажуулалт хийлгэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.