Jury

Гуравдугаар бүлэг. Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 8 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Хүүхэд харах үйлчилгээнд дараах зүйлийг хориглоно:

8.1.1.хүүхдийг хараа хяналтгүй, харах хүнгүй орхих;

8.1.2.хүн амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах;

8.1.3.хүүхэд харах үйлчилгээний байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс бусад үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах;

8.1.4.эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулах;

8.1.5.хүүхдэд өдөрт 60 минутаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслэлээр тоглуулах;

8.1.6.хүүхэд харах үйлчилгээнд шашны зан үйл, үйл ажиллагаа явуулах;

8.1.7.хүүхэд харах үйлчилгээний байранд зөвшөөрөл авсан этгээдээс өөр гадны хүн нэвтрэх;

8.1.8.хүүхэд харагч хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт, шахалт үзүүлэх зэрэг шийтгэлийн арга хэрэглэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.