14.1.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.1.1.хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.1.2.иргэний бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байрны лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.1.3.түрээсийн байр, гэрт үйл ажиллагаа явуулах бол түрээслэгчтэй байгуулсан гэрээ;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.1.4.хүүхэд харагчийн боловсролын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээний мэдээлэл;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.1.5.хүүхэд харагчийг бэлтгэх, чадавхжуулах сургалтад хамрагдсан тухай баримт бичиг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.1.6.халдварт болон сэтгэцийн өвчингүй болохыг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт.