Jury

Хоёрдугаар бүлэг. Аудитын үйл ажиллагааны зарчим, стандарт

Аудитын тухай хууль 8 дугаар зүйл. Аудитын үйлчилгээг хязгаарлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

8.1.Аль нэг аудитын хуулийн этгээд нь нэг аж ахуйн нэгж, байгууллагад дараалсан таван жилээс илүү хугацаанд энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3-т заасан аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасны дагуу таван жил өнгөрсний дараа солигдсон аудитын хуулийн этгээд нь солигдсоноос хойш дараагийн гурван жилийн хугацаанд тухайн үйлчлүүлэгч байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

8.3.Энэ хуулийн 8.1 дэх хэсгийн заалт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.