Jury

Хоёрдугаар бүлэг. Аудитын үйл ажиллагааны зарчим, стандарт

Аудитын тухай хууль 6 дугаар зүйл. Аудитын үйл ажиллагааны зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

6.1.Аудитын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

6.1.1.Аудитын олон улсын стандартад заасан арга, хэлбэрээр аудитын үйл ажиллагааг явуулах;

6.1.2.хараат бус байх, хараат бус байдлыг алдагдуулахад нөлөөлж болох шахалт, эрхшээлд орох аливаа нөхцөл байдлаас зайлсхийх;

6.1.3.харилцагчийн мэдээллийн нууцыг хадгалах;

6.1.4.шударга өрсөлдөөний зарчмыг мөрдөх, үүний тулд үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэхээргүй бодитой зар сурталчилгаа явуулах, өөрийн байгууллагыг бусад аудитын хуулийн этгээдтэй харьцуулах болон тэдний нэр төрд харшлах үйлдэл гаргахгүй байх;

6.1.5.аудитын үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн үл итгэх байр сууринаас хандах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.