9.1.Аудитын хуулийн этгээд дараах үйл ажиллагаа явуулна:
9.1.1.санхүүгийн тайлангийн аудит;
9.1.2.санхүүгийн тайланг нягтлах ажил;
9.1.3.бусад баталгаажуулах ажил;
9.1.4.санхүүгийн холбогдох үйлчилгээ.
9.2.Аудитын хуулийн этгээд холбогдох зөвшөөрлийг авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.Хуульд өөрөөр заагаагүй бол санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон сургалт явуулж болно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.4.Аудитын хуулийн этгээд энэ хуулийн 9.1, 9.2, 9.3-т заасан үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
9.5.Аудитын хуулийн этгээд татварын болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч байгууллагынхаа тухайн санхүүгийн жилийн тайланд аудит хийхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./