Jury

Тавдугаар бүлэг. Чөлөөт бүсэд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх

Чөлөөт бүсийн тухай хууль 21 дүгээр зүйл. Хөрөнгө оруулагчдын зөвлөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-02-12
Мөрдөж эхэлсэн
2015-02-12
Эх сурвалжаас татсан
2026-10-17

21.1.Чөлөөт бүс нь хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, сурталчлах зорилго бүхий хөрөнгө оруулагчдын төлөөлөгчдөөс бүрдсэн Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй байна.

21.2.Хөрөнгө оруулагчдын зөвлөл нь хурлаараа баталсан дүрмээр үйл ажиллагаагаа зохицуулна.

21.3.Хөрөнгө оруулагч нь чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр чөлөөт бүсийн менежментийг хэрэгжүүлж болно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.