Jury

Зургаадугаар бүлэг. Чөлөөт бүс дэх газрын харилцаа

Чөлөөт бүсийн тухай хууль 22 дугаар зүйл. Газрын зохицуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-02-12
Мөрдөж эхэлсэн
2015-02-12
Эх сурвалжаас татсан
2026-10-17

22.1.Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй.

22.2.Чөлөөт бүс доторх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах шийдвэрийг чөлөөт бүсийн захирагч гаргаж, түүний ажлын алба газар ашиглагчтай гэрээ байгуулах бөгөөд уг шийдвэрт ашиглах газрын хэмжээ, хугацааг тусгасан байна.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.3.Чөлөөт бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах газрын суурь үнэлгээ болон газрын төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.4.Газар ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг ашиглан олгоно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.5.Чөлөөт бүсэд газар ашиглуулах эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар авсан хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу итгэлцүүрээр тогтоосон дуудлага худалдааны анхны үнэтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн төлбөрөө төлсний дараа газар ашиглуулах эрхийн гэрчилгээ олгоно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.6.Энэ хуулийн 12.5.1, 12.5.2-т заасан нөхцөл байдал үүссэн аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгоно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.7.Чөлөөт бүсэд газар ашиглуулахтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.