Jury

Гуравдугаар бүлэг. Чөлөөт бүсийн удирдлага

Чөлөөт бүсийн тухай хууль 7 дугаар зүйл. Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-02-12
Мөрдөж эхэлсэн
2015-02-12
Эх сурвалжаас татсан
2026-10-17

/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.1.чөлөөт бүсийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг боловсруулах;

7.1.2.чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах талаар санал боловсруулж, Засгийн газарт оруулах;

7.1.3.чөлөөт бүсийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах;

7.1.4.чөлөөт бүсийн үйл ажиллагааг жил бүр Засгийн газарт тайлагнах;

7.1.5.чөлөөт бүсийн талаарх төрийн зохицуулалт, үйл ажиллагаатай холбоотой төсвийг боловсруулах;

7.1.6.чөлөөт бүс дэх төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

7.1.7.чөлөөт бүсэд зээл, тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг удирдлагаар хангаж, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;

7.1.8.чөлөөт бүсийн хөгжлийн төсөл болон чөлөөт бүсийн талаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.9.чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах;

7.1.10.энэ хуулийн 21.1-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөлөөс санал болгосон төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулахад тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.