Jury

Хоёрдугаар бүлэг. Соёлын өвийн ангилал, зэрэглэл

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 5 дугаар зүйл. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна:

5.1.1.эртний ургамал, амьтны олдворт газар;
/Энэ заалталд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.2.эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга;

5.1.3.чулуун зэвсгийн олдворт газар;

5.1.4.хадны зураг, бичээс;

5.1.5.булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж;

5.1.6.эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал;
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.1.7.хөшөө дурсгал;

5.1.8.эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгал;

5.1.9.тахилгат газар;

5.1.10.түүхэн үйл явдал болсон дурсгалт газар;

5.1.11.бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгал.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.