Jury

Арван хоёрдугаар бүлэг. Соёлын өвийн хяналт

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 58 дугаар зүйл. Соёлын өвийн хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

58.1.Соёлын өвийн хяналтыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, улсын байцаагч, гэрээт харуул хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

58.2.Соёлын өвийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага нь соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, дүрэм журам, түүнтэй холбогдсон норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавина.

58.3.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтад соёлын болон байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

58.4.Соёлын өвийн хяналтын улсын байцаагчийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
/Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

58.5.Соёлын өвийн гэрээт харуулыг сум, дүүргийн Засаг дарга томилно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.