Jury

Хоёрдугаар бүлэг. Соёлын өвийн ангилал, зэрэглэл

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 6 дугаар зүйл. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамааруулна:

6.1.1.ховор эрдэс;

6.1.2.эрдэнийн чулууны ховор олдвор;

6.1.3.солир;

6.1.4.ховор болон ховордсон ургамлын хатаамал цуглуулга, амьтны чихмэл;

6.1.5.эртний ургамал, амьтны олдвор;

6.1.6.археологийн олдвор;

6.1.7.угсаатны хувцас, чимэглэл;

6.1.8.уламжлалт аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг;

6.1.9.угсаатан, ястны уламжлалт хөгжмийн зэмсэг, эд өлгийн зүйл;

6.1.10.уламжлалт тоглоом, наадгай;

6.1.11.уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл;

6.1.12.бичгийн дурсгалт зүйл;

6.1.13.дүрс, дуу авианы баримт;

6.1.14.дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл, холбогдох эд өлгийн зүйл;

6.1.15.уламжлалт монгол эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэрэглэгдэхүүн, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;

6.1.16.гэр, сууц, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;

6.1.17.бусад түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл.
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.2.Энэ хуулийн 5.1.1, 6.1.1-6.1.3-т зааснаас бусад байгалийн өвийг хамгаалах асуудлыг холбогдох бусад хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.