Jury

Гуравдугаар бүлэг. Соёлын өвийн талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 15 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын өвийг хамгаалах дунд хугацааны бодлого, үндсэн чиглэлийг батлах;
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.1.2.соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах төсвийг батлах;
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.1.3.соёлын өвийг хамгаалах болон соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр Засаг даргад чиглэл өгч, биелэлтийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх;
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.1.4.харьяалах нутаг дэвсгэр дэх түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлээр санал гаргах;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.5.хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу орон нутгийн хамгаалалтад байгаа түүх, соёлын дурсгалт газрыг аялал жуулчлалын байгууллагад гэрээгээр ашиглуулах шийдвэр гаргах;
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.1.6.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах арга хэмжээ авах;
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

15.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батална.
/Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төлөөлөгчдийн хурлын тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  2. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай" тогтоол

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.