Jury

Гуравдугаар бүлэг. Соёлын өвийн талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 11 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Монгол Улсын Ерөнхийлөгч соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.Их эзэн Чингис хаан, монголын хаад, хатдын булш, бунхан, дурсгалын орчин болон олдворыг судлах, хамгаалах, мэдээлэх ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох этгээдэд чиглэл өгөх;

11.1.2.хууль бусаар алдагдсан соёлын өвийг Монгол Улсыг төлөөлөн гадаад улс, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нэхэмжлэх эрхийг итгэмжлэлээр олгох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох;

11.1.3.Ерөнхийлөгчийн ивээл доор хамгаалж болох соёлын өвийг зарлах, уул, усыг төрийн тахилгатай болгох шийдвэр гаргах;

11.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.