Jury

Гуравдугаар бүлэг. Соёлын өвийн талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 12 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Улсын Их Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.төрөөс соёлын өвийг хамгаалах талаар баримтлах бодлогыг тодорхойлох;

/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.2.соёлын өвийг хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;

12.1.3.Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёлын өвийн дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалтад авах, түүний хилийн заагийг тогтоох;

12.1.4.соёлын өвийг хамгаалахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг батлах;

12.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.