Jury

Гуравдугаар бүлэг. Тусгай зөвшөөрөл

Цөмийн энергийн тухай хууль 20 дугаар зүйл. Төлбөр, хураамж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-16
Мөрдөж эхэлсэн
2009-08-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

20.1.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлнө.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.2.Энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 32.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь төлбөрийг ногдуулан тайлагнаж, төсөвт төлнө:
/Энэ хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.1.Ашигт малтмалын тухай хуулийн 32.3-т заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;

20.3.2.энэ хуулийн 20¹ дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.
/Энэ заалтад 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.4.Энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу төлнө.

20.5.Энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хуваарилна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

20.6.Энэ хуулийн 20.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу хуваарилна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.