Jury

Гуравдугаар бүлэг. Тусгай зөвшөөрөл

Цөмийн энергийн тухай хууль 16 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих ерөнхий шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-16
Мөрдөж эхэлсэн
2009-08-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, тус улсад татвар төлөгч компанид олгож болно.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.2.Энэ хуулийн 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 16.1-д заасан компаниас гадна шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад олгож болно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь ерөнхий шаардлагыг биелүүлнэ:

16.3.1.үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөх;

16.3.2.үйл ажиллагаандаа хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи ашиглах;

16.3.3.үйл ажиллагаа нь ил тод, тогтвортой байх;

16.3.4.болзошгүй ослын хохирлыг арилгах санхүү, эдийн засгийн чадавхитай байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.