Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 1 дүгээр зүйл. Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгосон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор уг хуульд заасан нөхцөл, журмын дагуу шинэчлэн бүртгэнэ.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2009-07-16
- Мөрдөж эхэлсэн
- 2009-08-15
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-16
Энэ зүйлийг иш татсан заалтууд
- 2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан тохиолдолд түүнийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно.
- 3 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Цөмийн энергийн тухай хуульд заасан төрийн оролцооны хувийг төрд эзэмшүүлэхийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэрийг түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдөлд хавсаргасан байна.
Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай
ЗаалтЭх бичвэр
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.