МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2009-07-16-нд батлагдсан, 6 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2009-07-16
- Мөрдөж эхэлсэн
- 2009-08-15
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-16
- Албан ёсны нэр
- ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
6 зүйл- 1 дүгээр зүйлЦөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгосон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор уг хуульд заасан нөхцөл, журмын дагуу шинэчлэн бүртгэнэ.
- 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан тохиолдолд түүнийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно.
- 3 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Цөмийн энергийн тухай хуульд заасан төрийн оролцооны хувийг төрд эзэмшүүлэхийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэрийг түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдөлд хавсаргасан байна.
- 4 дүгээр зүйлЭнэ хуульд заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлээгүй бол түүнийг хүчингүй болсонд тооцно.
- 5 дугаар зүйл2009 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Цөмийн энергийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
- 6 дугаар зүйлЭнэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгосон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор уг хуульд заасан нөхцөл, журмын дагуу шинэчлэн бүртгэнэ.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан тохиолдолд түүнийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно.
3 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Цөмийн энергийн тухай хуульд заасан төрийн оролцооны хувийг төрд эзэмшүүлэхийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэрийг түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдөлд хавсаргасан байна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.