1.Зөвлөл бүрэн эрхийнхээ асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Хуралдаанд Зөвлөлийн зөвлөх, илтгэгч, шинжээч нар зөвлөх эрхтэй оролцоно.
2.Зөвлөлийн хуралдааны болон ажлын дэгийг Зөвлөлийн шийдвэрээр тогтооно.
3.Зөвлөл нь ажлын албатай байна.
/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.Зөвлөлийн ажлын албаны болон үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/