Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим, чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоон түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль нь 1992-05-29-нд батлагдсан, 11 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2002-05-16.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1992-05-29
- Мөрдөж эхэлсэн
- 1992-06-08
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-17
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ
Агуулга
11 зүйлНЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
4 зүйлХОЁРДУГААР БҮЛЭГ Зөвлөлийн бүрэлдэхүүн, бүтэц, бүрэн эрх
7 зүйл- 5 дугаар зүйлЗөвлөлийн тэргүүн, гишүүд, тэдгээрийн бүрэн эрх, чиг үүрэг
- 6 дугаар зүйлЗөвлөлийн зохион байгуулалтын бүтэц
- 7 дугаар зүйлЗөвлөлийн бүрэн эрх
- 7¹ дүгээр зүйлЗөвлөлийн онцгой бүрэн эрх
- 8 дугаар зүйлЗөвлөлийн ажлын зохион байгуулалт, аппарат
- 9 дүгээр зүйлЗөвлөлийн шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх
- 10 дугаар зүйлЗөвлөлийг мэдээллээр хангах тогтолцоо
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь /цаашид "Зөвлөл" гэх/ үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн.
/Энэ зүйлийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
З дугаар зүйл. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн зарчим
1.Зөвлөл үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаалах, эрх хэмжээнийхээ асуудлыг хамтран хэлэлцэж санал нэгтэйгээр шийдвэрлэх зарчмыг баримтална.
2.Зөвлөл нь үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн бусад актад нийцүүлэн явуулна.
З. Зөвлөл нь Улсын Их Хурлаас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан ажлаа явуулна.
4.Зөвлөл ажлаа Улсын Их Хурлын өмнө хариуцна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.