Jury

Хоёрдугаар бүлэг. Хамгаалалтын арга хэмжээ, туслалцаа

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 9 дүгээр зүйл. Тодорхой үйлдлийг хязгаарлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-07-05
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээнд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид гэрч, хохирогчтой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих болон бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ хамаарна.

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.2.Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтан хязгаарлах арга хэмжээ авахуулсан этгээдээр гарын үсэг зуруулж, түүнд хяналт тавина.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.