Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль 7 дугаар зүйл. Даатгалд үл хамаарах нөхцөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-10
Мөрдөж эхэлсэн
2013-01-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Дараах хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.1.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс;

7.1.2.нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл;

7.1.3.нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж.

7.2.Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.2.1.банк;

7.2.2.төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага;

7.2.3.эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан;

7.2.4.Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд;

7.2.5.даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага;

7.2.6.Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч:

7.2.6.а.гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан;

7.2.6.б.банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан;

7.2.6.в.Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан.
Энэ дэд заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.7.хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкинд байршуулсан хөрөнгө.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.3.Даатгалын тохиолдол бий болоход энэ хуулийн 7.2-т заасан этгээдэд даатгалын нөхөн төлбөр төлөхгүй.

7.4.Даатгалын тохиолдол бий болоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу битүүмжилсэн болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 11.1-д заасны дагуу гүйлгээг нь түдгэлзүүлсэн дансны хадгаламж эзэмшигчид зөвхөн битүүмжлэх болон гүйлгээг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.5.Энэ хуулийн 7.2.6-д заасан зээл, хадгаламжийг Монголбанкны хяналт шалгалтаар тогтоосон бол хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээг авч, Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Банкны тухай хууль

    Заалт73.1.973.1.13

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.