/Энэ зүйлийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
25¹.1.Корпораци хянан шалгагчтай байна. Хянан шалгагч нь улсын байцаагчийн дараахь бүрэн эрхтэй байна:
25¹.1.1.энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан тайлан, мэдээ, мэдээллийг банкнаас гаргуулан авах;
25¹.1.2.хадгаламжийн даатгалын хураамж төлөлтөд хяналт тавьж, биелэлтийг хангуулах;
25¹.1.3.даатгалын нөхөн төлбөр төлөх үйл ажиллагаанд хяналт тавих;
25¹.1.4.хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх арга хэмжээ авах.
25¹.2.Корпорацийн гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны Ерөнхийлөгч олгож, цуцална.