Jury

Хоёрдугаар бүлэг. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх,үүрэг

Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль 6 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-13
Эх сурвалжаас татсан
2026-11-12

6.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон сургалт, сурталчилгааны ажилд иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг татан оролцуулах, уг вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагаанд шаардагдах эдийн засаг, санхүү, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авна.

6.2.Бүх шатны Засаг дарга хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавина.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.