Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль

Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль нь 2012-12-13-нд батлагдсан, 14 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2015-12-04.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-13
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-12
Албан ёсны нэр
ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

14 зүйл

Хоёрдугаар бүлэг Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх,үүрэг

3 зүйл
  1. 4 дүгээр зүйлЗасгийн газрын бүрэн эрх
  2. 5 дугаар зүйлТөрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
  3. 6 дугаар зүйлНутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын эрх, үүрэг

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, уг вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомж

2.1.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хүний дархлал хомсдолын вирус" гэж зөвхөн хүний биеийн дархлалын эсүүдийг сонгомлоор гэмтээдэг вирус /ретровирус/-ыг;

3.1.2."дархлалын олдмол хомсдол" гэж хүний дархлал хомсдолын вирусын нөлөөгөөр хүний биеийн дархлалын эсүүд гэмтэж, дархлалын тогтолцоо алдагдсанаар өвчин, эмгэг илрэхийг;

3.1.3."хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх" гэж хүний дархлал хомсдолын вирусын халдвар тархахад нөлөөлж байгаа нөхцөл, шалтгааныг арилгах, тархалтыг бууруулахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн цогц арга хэмжээг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.