Jury

Гуравдугаар бүлэг. Бусад зүйл

Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль 12 дугаар зүйл. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-13
Эх сурвалжаас татсан
2026-11-12

12.1.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүн дараах үүрэгтэй:

12.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болсон нөхцөл, шалтгааны талаар эрүүл мэндийн байгууллагад үнэн зөв мэдээлэл өгөх;

12.1.2.цус, эхийн сүү, үрийн болон бусад эд эрхтний донор байхаас татгалзах;

12.1.3.хүний дархлал хомсдолын вирусын халдварыг бусдад халдаахгүй байх, халдааж болох аливаа үйлдлээс татгалзах, өөрийгөө болон бусдыг хамгаалах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.