Jury

Тавдугаар бүлэг. Сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмнэлэгт албадан эмчлэх, аюулгүй байдлыг хангах, түүнд үзүүлэх нийгмийн халамжийн туслалцаа

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль 13 дугаар зүйл. Сэтгэцийн эмгэгтэй хүний аюулгүй байдлыг хангах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-03
Мөрдөж эхэлсэн
2013-01-29
Эх сурвалжаас татсан
2026-10-08

13.1.Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүнд шаардлагатай тохиолдолд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн тусгаарлах болон номхотгох аргыг хэрэглэх бөгөөд тусгаарлах болон номхотгох аргын жагсаалт, тэдгээрийг хэрэглэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

13.2.Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүнд яаралтай тусламж үзүүлэх болон эмнэлгээс оргосон тохиолдолд түүнийг эрэн сурвалжилж олох, эмнэлэгт хүргэх үйлчилгээнд цагдаагийн байгууллага хамтран ажиллах үүрэгтэй.

13.3.Сэтгэцийн эмгэгтэй хүнийг хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн орчин нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан, сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны эрх ашиг, аюулгүй байдлыг хангахуйц нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль

    Заалт15.5

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.