Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ · ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль нь 2013-01-03-нд батлагдсан, 15 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-03
Мөрдөж эхэлсэн
2013-01-29
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-08
Албан ёсны нэр
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

Агуулга

15 зүйл

Хоёрдугаар бүлэг Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үүрэг

2 зүйл
  1. 5 дугаар зүйлСэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх төрийн байгууллагын үүрэг
  2. 6 дугаар зүйлСэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх иргэн, хуулийн этгээдийн үүрэг

Дөрөвдүгээр бүлэг Сэтгэцийн эмгэгтэй хүний эрх, түүний хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүрэг

2 зүйл
  1. 10 дугаар зүйлСэтгэцийн эмгэгтэй хүний эрх
  2. 11 дүгээр зүйлСэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүрэг

Тавдугаар бүлэг Сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмнэлэгт албадан эмчлэх, аюулгүй байдлыг хангах, түүнд үзүүлэх нийгмийн халамжийн туслалцаа

3 зүйл
  1. 12 дугаар зүйлСэтгэцийн эмгэгтэй хүнийг эмнэлэгт албадан эмчлэх
  2. 13 дугаар зүйлСэтгэцийн эмгэгтэй хүний аюулгүй байдлыг хангах
  3. 14 дүгээр зүйлСэтгэцийн эмгэгтэй хүнд үзүүлэх нийгмийн халамжийн туслалцаа

Зургадугаар бүлэг Бусад зүйл

1 зүйл
  1. 15 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцох, бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн тусламж авах нөхцөлийг хангахад иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль тогтоомж

2.1.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.