Jury

Дөрөвдүгээр бүлэг. Сэтгэцийн эмгэгтэй хүний эрх, түүний хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүрэг

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль 10 дугаар зүйл. Сэтгэцийн эмгэгтэй хүний эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-03
Мөрдөж эхэлсэн
2013-01-29
Эх сурвалжаас татсан
2026-10-08

10.1.Сэтгэцийн эмгэгтэй хүн Эрүүл мэндийн тухай хуулийн 43.1.3-т зааснаас гадна эрүүл мэндээ хамгаалуулах талаар дараах эрх эдэлнэ:

10.1.1.сэтгэцийн эрүүл мэндийн болон эмнэлгийн шаардлагатай үйлчилгээ авах, асран халамжлуулах;

10.1.2.албадан хэвтүүлж, эмчлэхээс бусад тохиолдолд иргэний эрх зүйн чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүн Эрүүл мэндийн тухай хуулийн 43.1.4-т заасан эрхийг эдлэх;

10.1.3.эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, эмчилгээ, шинжилгээний талаар санал өгөх, гомдол гаргах;

10.1.4.эмчилгээ, шинжилгээний үеэр хууль ёсны төлөөлөгчөө байлцуулах тухай хүсэлт тавих.

10.2.Иргэний эрх зүйн чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүн иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүх эрхийг эдэлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.