/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
9¹.1.Усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөл байна.
9¹.2.Усны үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, нарийн бичгийн дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
9¹.3.Усны үндэсний зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцөж Монгол Улсын Ерөнхий сайд батална.