Jury

Хоёрдугаар бүлэг. Усны харилцааны талаарх төрийн болон бусад байгууллагын бүрэн эрх

Усны тухай хууль 12 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-12

12.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, үерийн аюул, болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодорхойлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх;

12.1.2.улсын зэрэглэлтэй хотын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгааны захиалга гаргаж, байгаль орчны болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;

12.1.3.ус, усан орчинг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны барилга байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах;

12.1.4.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах;
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагийг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.