Jury

Гуравдугаар бүлэг. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд оролцогчдын эрх, үүрэг

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 14 дүгээр зүйл. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-07

14.1.Стратегийн үнэлгээнд хамрагдах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулсан байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч дараах үүрэг хүлээнэ:

14.1.1.бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд хийх стратегийн болон төслийн нөлөөллийн үнэлгээтэй холбогдол бүхий баримт бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөх;

14.1.2.байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх иргэд, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж, тайлагнах;
/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

14.1.3.газрын тос болон уул уурхайн төслүүд нь нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөөг тухайн үйл ажиллагаа эхэлж, хаалт хийхээс гурван жилээс доошгүй хугацааны өмнө боловсруулж, тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.

14.1.4.иргэний хүсэлтийн дагуу тухайн төслийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах;
/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

14.1.5.хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнээс гарсан үр дүн, нөлөөлөл бууруулах арга хэмжээг тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүний нэмэлт тодотгол болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хангана.
/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.