Jury

(Шинэчилсэн найруулга). Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Ашигт малтмалын тухай хууль 7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-07-08
Мөрдөж эхэлсэн
2006-08-26
Эх сурвалжаас татсан
2026-10-15

7.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна.

7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.4.Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.

7.5.Газар өмчлөгч, эзэмшигч нь тухайн газарт байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиг олох зорилгогүйгээр, өөрийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болох бөгөөд ийм ашигт малтмалын жагсаалтыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.6.Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалт явуулахаар цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэл ирүүлсэн бол тухайн талбай дээр уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.

/Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /“Газар өмчлөгч, эзэмшигчийн ашиг олох зорилгогүйгээр өөрийн ахуйн хэрэгцээнд тухайн газартаа ашиглаж болох

    ЗаалтЭх бичвэр

  3. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль

    Заалт7.4

  4. “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 146 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.