Jury

Аравдугаар бүлэг. Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх

Ашигт малтмалын тухай хууль 64 дүгээр зүйл. Төрийн байгууллагад гомдол гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-07-08
Мөрдөж эхэлсэн
2006-08-26
Эх сурвалжаас татсан
2026-10-15

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

64.1.Сонгон шалгаруулалтад оролцогч сонгон шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг энэ хуулийн 20.2.3-т заасан нэгтгэсэн дүнг нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

64.2.Энэ хуулийн 64.1-д заасан гомдлыг хүлээн авч ажлын таван өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

64.2.1.гомдлыг хангаж, дахин үнэлгээ хийлгэх;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

64.2.2.үндэслэлгүй гэж үзвэл гомдлыг хангахаас татгалзах.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

64.3.Энэ хуулийн 64.2-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.