Jury

Аравдугаар бүлэг. Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх

Ашигт малтмалын тухай хууль 62 дугаар зүйл. Талбайн хилийн маргааныг шийдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-07-08
Мөрдөж эхэлсэн
2006-08-26
Эх сурвалжаас татсан
2026-10-15

62.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн талбайн хилийн маргааныг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.

62.2.Төрийн захиргааны байгууллага маргагч талуудад өөрсдийн байр суурийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр илэрхийлэх болон үндэслэлээ харилцан тайлбарлах бололцоо олгоно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

62.3.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд тусгагдсан маргаантай талбайнууд хоорондоо ямар нэг байдлаар давхцаж байгаа эсэхийг шалгах бөгөөд давхцал байгаа нь тогтоогдвол тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхны өргөдөл болон талбайн хилийн хэмжилтийн тайланг үндэслэн талбайн хил, булангийн цэгийн солбицлууд зөв бүртгэгдсэн эсэхийг шалгана.

62.4.Хэмжилтийн дүнд давхцал байгаа нь тогтоогдвол төрийн захиргааны байгууллага сүүлд авсан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд зохих өөрчлөлтийг оруулж, давхцалыг арилгана.

62.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайн маргаантай хилийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хэмжүүлж тогтоолгох бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

62.6.Төрийн захиргааны байгууллага нь маргаантай хил, цэгийн солбицлуудыг шалгаж, холбогдох засвар, өөрчлөлтийг хийсэн шийдвэр гаргаж, энэ тухай маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ.

62.7.Маргаанд оролцогч тал төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Цөмийн энергийн тухай хууль

    Заалт25.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.