3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."цөмийн зэвсэг" гэж цөмийн хянагдашгүй эрчим хүч гаргаж дайны зориулалтаар ашиглаж болох цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг;
3.1.2."цөмийн зэвсэггүй статус" гэж цөмийн зэвсгээс ангид байх эрх зүйн байдлыг.