Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль

Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль нь 2000-02-03-нд батлагдсан, 9 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-02-03
Мөрдөж эхэлсэн
2000-02-03
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД БАЙХ ТУХАЙ

Агуулга

9 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь, түүний дотор агаар мандал, газар, ус, газрын хэвлийг цөмийн зэвсгээс ангид байлгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомж

2.1.Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."цөмийн зэвсэг" гэж цөмийн хянагдашгүй эрчим хүч гаргаж дайны зориулалтаар ашиглаж болох цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг;

3.1.2."цөмийн зэвсэггүй статус" гэж цөмийн зэвсгээс ангид байх эрх зүйн байдлыг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.