Jury

ХОЁРДУГААР БҮЛЭГ Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлага

Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль 6 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-06-13
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.Цэргийн алба хаагчид эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг учирсан бодит хохирлын хэмжээгээр дор дурдсан тохиолдолд хүлээлгэнэ:

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.1.цэргийн алба хаагчийн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.2.гэмт хэргийн шинжтэй эсэхээс үл хамааран цэргийн эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн, муутгасан, ашиглан шамшигдуулсан, хууль бусаар захиран зарцуулсан буюу санаатай бусад үйлдлээр хохирол учруулсан;

6.1.3.согтууруурлах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хохирол учруулсан.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.