/Энэ гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль
Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль нь 2002-06-13-нд батлагдсан, 13 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2018-06-27.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2002-06-13
- Мөрдөж эхэлсэн
- 2002-09-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-16
- Албан ёсны нэр
- ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ
Оршил
Агуулга
13 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХОЁРДУГААР БҮЛЭГ Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлага
3 зүйлГУРАВДУГААР БҮЛЭГ Хохирлын хэмжээг тодорхойлох, шалгах, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх журам
4 зүйлДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь цэргийн жинхэнэ алба хаагч, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн болон цэргийн сургуулийн сонсогч /цаашид "цэргийн алба хаагч" гэх/-д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль тогтоомж
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.1.Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль тогтоомж нь Цэргийн албаны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар албан үүргээ гүйцэтгэж байх үедээ цэргийн эд хөрөнгөд хохирол учруулсан цэргийн алба хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.2.Энэ хууль цэргийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгээгүй байх үед учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцан арилгах болон цэргийн анги, байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй иргэнд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцаанд үйлчлэхгүй.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.